Өлс Төр★

ЗА, ДАРГА АА.

Хорооноос эхэлье.

Дүрээ сонгоод, хүсвэл хочоо бич. Бодит нэр хэрэггүй.

1. Орлогоо ажигла

Тоглолт идэвхтэй үед иргэд, мөнгө, мэдлэг нэмэгдэнэ. Сэтгэл ханамж орлогод нөлөөлнө. Цэс, асуултын үеэр үндсэн тоглолт түр зогсоно.

2. Шийдвэрээ гарга

Дүрүүд асуудалтайгаа ирнэ. Хариултын үр дүнг урьдчилж харахгүй — сонгосныхоо дараа мэднэ. Зарим нь инээдтэй, зарим нь ашигтай, зарим нь хожим эргэж ирнэ.

3. Газрын зургаа тэл

Хажуугийн бүс дээр дарж үнэ, боломжоо хар. Шинэ бүс орлогыг өсгөнө. Бүх бүсээ авбал дараагийн шат нээгдэнэ: хороо → дүүрэг → Монгол → дэлхий.

4. Өөрийнхөөрөө тогло

Судалгаа, барилга, үйлдвэрлэлээ хөгжүүл. Өрсөлдөгчтэйгөө найзлах уу, сөргөлдөх үү? Тоглоомын мөнгө бодит мөнгө биш.

Хадгалалтаа санаарай.

Энэ хөтөч дээр автоматаар хадгална. Нууц горим, хөтчийн өгөгдөл устгах, өөр төхөөрөмжид шилжих үед явц дагаж очихгүй. Тохиргоо → Хадгалалт хэсгээс шинэ тоглолт эхлүүлэх, өмнөх тоглолтоо сэргээх боломжтой.

Утас дээр ачаалахгүй байвал холбоосыг Chrome эсвэл Safari дээр шууд нээгээрэй. Сошиал аппын доторх хөтөч дээр ажиллагаа ялгаатай байж болно.

Эхэлцгээе! ▶